8o
Улаанбаатар хот
mobile menu

“ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ” төсөл умайн хүзүүний 4 хортой хавдар илрүүлжээ

2022-09-13 14:41:00

Алслагдсан сумын эмэгтэйчүүд МЭХ-оос хэрэгжүүлж байгаа "ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ" төслийн хүрээнд эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдаж байна. Умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношлогоог хийх зорилготой 21 аймгийн 330 суманд хэрэгжих уг төсөл энэ сарын 08-наас ГОВЬ-АЛТАЙ аймагт хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн Бигэр, Чандмань, Эрдэнэ, Цогт суманд ажилласан төслийн баг давхардсан тоогоор 1400 гаруй эмэгтэйд умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ хийсэн байна. Тус үзлэг оншилгоонд хамрагдсан эмэгтэйчүүдээс умайн хүзүүний хорт хавдрын 4 тохиолдол илэрчээ. Төслийн хүрээнд МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны Соёлын илч, дуучин С.Гантогоо нар 500 гаруй өсвөр үеийнхэнд лекц, сургалт оржээ.Төслийн баг бүрэлдэхүүн өнөөдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян тоорой тосгонд ажиллаж байна. 

May be an image of 3 people, people standing and indoor

May be an image of 9 people, people standing and indoor

May be an image of 1 person and indoor

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment