Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 9 дүгээр сарын 05-наас 09-ний өдрүүдэд мөрдөн байцаалтын 2357 хэрэгт хяналт тавьж, 281 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
Тодруулбал:
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 156
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36
- Авлигын 14
- Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
- Татвар төлөхөөс зайлсхийх
- Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах
- Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг тус бүрийг шүүхэд шилжүүлсэн талаар Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.