8o
Улаанбаатар хот
mobile menu

Завхан аймгийн Баянтэс суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

2022-09-12 12:21:04

Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн “Буга согоотын цуурай” гэдэг газарт есдүгээр сарын 08-ны өдөр ой, хээрийн түймэр гарчээ. Түймрийн дуудлагыг тус өдрийн 15:13 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Ингээд Завхан аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар анги, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр анги, Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар анги, Сонгино суман дахь Зэвсэгт хүчний 274 дүгээр ангийн алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Баянтэс сумын мэргэжлийн анги, Тэс сумын мэргэжлийн анги, Асгат сумын мэргэжлийн анги, Баянхайрхан сумын мэргэжлийн анги, Нөмрөг сумын мэргэжлийн анги, Түдэвтэй сумын мэргэжлийн анги, Сонгино сумын мэргэжлийн ангийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тухайн түймэр нь Монгол Улсын хилийн 57-58 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан шатсан бөгөөд өчигдрийн байдлаар түймрийн зүүн урд талаас баруун урд тал хүртэл 5.6 км-т зурвас татах, цуравдаж унтраах ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment