8o
Улаанбаатар хот
mobile menu

Говь-Алтай аймгийн ЭРДЭНЭ суманд "ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ" төслийн хүрээнд 351 эмэгтэйд үзлэг хийжээ

2022-09-12 10:21:28

Алслагдсан сумын эмэгтэйчүүд МЭХ-оос хэрэгжүүлж байгаа  "ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ" төслийн хүрээнд эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдаж байна. Тодруулбал, Говь-Алтай аймгийн бүх сумдаар Явуулын эмнэлэг” буюу “Mobile cliniс” эмнэлэг Умайн хүзүүний хорт хавдар, Хөхний хорт хавдрын эрт үзлэг, оношлогоо хийж, эрүүл мэндийн боловрол олгох төсөл хэрэгжиж байгаа. Өчигдөр “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд ажилласан байна. Тус суманд  ажилласан нэг өдрийн дотор 351 эмэгтэйд хавдарын үзлэг, оношлогоо, бэлгийн замын халдварт өвчний үзлэг хийсэн аж. Өнөөдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд ажиллаж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment