Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хэрэгжүүлж буй “Хавдаргүй Монгол Эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл Говь-Алтай аймгийн бүх суманд хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн бүх сумдаар “Явуулын эмнэлэг” буюу “Mobile cliniс” эмнэлэг Умайн хүзүүний хорт хавдар, Хөхний хорт хавдрын эрт үзлэг, оношлогоо хийж, эрүүл мэндийн боловрол олгох төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Өнөөдөр “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Бигэр суманд ажилласан нэг өдрийн дотор 348 эмэгтэйд хавдарын үзлэг, оношлогоо, бэлгийн замын халдварт өвчний үзлэг хийсэн байна.
Говь-Алтай аймгийн Бигэр суманд "ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ" төслийн хүрээнд 348 эмэгтэйд үзлэг хийжээ
2022-09-09 15:00:00