8o
Улаанбаатар хот
mobile menu

Жолооч нарын анхааралд

2016-04-13 12:28:00

Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг нэгдүгээр сараас эхлэн тавдугаар сарыг дуустал зохион байгуулж байна. Дөрөвдүгээр сард 4, 9 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлөх журамтай бөгөөд өнгөрсөн гурван сард татвар, төлбөрт хамрагдаагүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн Татварын газрын өгсөн мэдээллээр 262.304 тээврийн хэрэгсэл эхний улирлад албан татварт хамрагдахаас 157.576 тээврийн хэрэгсэл хамрагджээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд татвар, төлбөрөө төлсөн эсэхэд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлж, зөрчлийг илрүүлж, хуулинд заасан арга хэмжээ тооцох, албан татвар, төлбөр төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг гудамж замд суурилуулсан теле камерын тусламжтайгаар илрүүлэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хураагдсан тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан эргүүлэн олгох бөгөөд албан татвар, төлбөр төлөгчдөд хүндрэл, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл