8o
Улаанбаатар хот
mobile menu

Жимс, хүнсний ногооны 366 дээжийг итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байна

2022-09-05 11:43:57

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар (МХЕГ)-ын даргын “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хорио цээр, чанар, аюулгүй байдлыг тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай” удирдамжийн хүрээнд аймаг, нийслэлд улсын 30 байцаагч ажиллаж, лабораторийн шинжилгээ хийжээ.

Улсын байцаагчид нийслэлийн есөн дүүргийн 31 байршилд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос дөрвөн аж ахуйн нэгж, 49 иргэний нийт 44 нэрийн 366 төмс, хүнсний ногооноос дээж авч, ургамлын өвчин, хортон, хог ургамал, пестицид, нитратын үлдэгдэл тодорхойлуулахаар итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байна.

Шинжилгээнд хамруулсан 44 нэрийн 366 дээжийн 36.3 хувь нь буюу 16 нэрийн 32 дээж импортлогдсон, 63.7 хувь буюу 28 нэрийн 334 дээж эх орны хөрсөнд тариалсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ байна. Эдгээрээс стандартын шаардлага хангаагүй дээж илрээгүй аж.

Энэ жил 19.9 мянган га талбайд төмс, 11.1 мянган га талбайд хүнсний ногоо, 4.6 мянган га талбайд жимсний тариалалт хийжээ. Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг тодорхойлох хяналт, шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment