8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Ганболдыг АТГ-ын даргаас чөлөөлөхийг дэмжлээ

2016-04-13 11:42:00

Авлигатай Тэмцэх Газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдрийн Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. 
Байнгын хорооны гишүүдийн зүгээс АТГ-ын дараагийн даргыг тодорхой оруулж ирэх асуудлыг хөндөж ярилцлаа. Өргөдлөө өгсөн АТГ-ын дарга Н.Ганболд “Хугацаа дуусахаас өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гол шалтгаан бол эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарсан. Ямар нэгэн албан тушаалын наймаа байхгүй.  Тэтгэврийн насанд хүрсэн учир хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгаа” гэлээ. Ингээд санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонхи Н.Ганболдыг АТГ-ын даргаас чөлөөлөхийг дэмжлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Zuvuu ene hun zuv shiidver gargaj bn daa
2016/04/13 103.17.108.42