Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хорих 413 дугаар ангиас наймдугаар сарын 29-ний өдөр оргосон оргодол Б.Баянбаатар баривчлагджээ.
Түүнийг Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 20 орчим км зайд Нурамт гэх газраас 2022 оны есдүгээр сарын 02-ны 09.20 цагийн үед мэдээллийн дагуу шуурхай ажиллаж баривчиллаа хэмээн ЦЕГ-аас мэдээлэв.
Хорих ангиас оргосон Б.Баянбаатарыг баривчилжээ
2022-09-05 10:46:18