8o
Улаанбаатар хот
mobile menu

Натурал дүүргэлт гэж юу вэ?

2022-09-16 15:03:00

Орчин үеийн гоо сайхны трэнд бол 18-тай охидынх шиг бумбагар төрх юм. Хэрвээ та  булбарай, залуу төрхтэй болохыг хүсэж байгаа бол дараах ярилцлагыг заавал уншаарай. Нүүрэнд  өөх шилжүүлэн суулгах дүүргэлт эмчилгээний талаар  “QueensMed Queen's med aesthetic and plastic surgery clinic” эмнэлгийн эмч Т.Отгонсувдтай ярилцлаа.

-Сүүлийн үед хүмүүсийн  их сонирхож хийлгэх болсон  нүүрэнд өөх шилжүүлэн суулгах дүүргэлт эмчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нүүрэнд өөх шилжүүлэн суулгах үйлчилгээ гэдэг нь тухайн хүний өөрийнх нь өөх ихтэй хэсгээс өөхийг нь  аваад, нүүрний шаардлагатай бүх хонхорхой хэсэгт суулгадаг нэг ёсондоо натурал дүүргэлт эмчилгээг хэлдэг. Сүүлийн үед хүмүүс аюулгүй, натурал, хийлгэсэн гэж мэдэгдэхгүй байдлаар эргээд залуу сайхан төрхөндөө очихыг хүсдэг болсон учраас энэхүү үйлчилгээг маш ихээр сонирхож хийлгэж байгаа. Манай “QueensMed” Queen's med aesthetic and plastic surgery clinic  эмнэлэг нүүрэнд өөх шилжүүлэн суулгаж дүүргэх эмчилгээг хийгээд багагүй хугацааг өнгөрүүлж байна .

-Нүүрний өөхөө багасгах сонирхолтой хүмүүс байдаг. Эдгээр хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?                            

-Та нар анзаарч байгаа бол хүн залуу байхдаа нүүр нь дүүрэн жигд булцгар хацартай эгдүүтэй төрхтэй байдаг, Нас явахын хэрээр тэр маань багасаж арьс унжиж эхэлдэг. Энэ нь нүүрний өөхөн давхарга хэтэрхий багасаж мөн энэ тэнд сүүдэржилт үүсэж эхлэсэн учраас  хүний нүүрний ясны хэлбэр илүү тодорч, унжгар ядарчихсан  харагддаг. Хүмүүс нүүрнийхээ өөхийг багасгамаар байна гэж их ирэх болсон. Энэ бол  маш буруу учир нь гэвэл  нүүрний өөх эргэж сэргэдэггүй тиймээс хайрлаж байх хэрэгтэй. Нэгэнт багассан хэсгийг нь  манай “QueensMed” Queen's med aesthetic and plastic surgery clinic  эмнэлэг  дүүргэлт эмчилгээгээр шийдэж өгч байна.            

-Дүүргэлт эмчилгээ нь олон төрөл байдаг уу?  

-Тиймээ олон төрөл байдаг. Гадуур хамгийн их хийгддэг нь филлер дүүргэлт, коллегэн үүсгэгчтэй дүүргэлт байна. Мөн сүүлийн үед хүмүүсийн их сонирхож хийлгэх болсон өөрийнх нь өөхөөр дүүргэх энэ арга байна . Бүгд өөр өөрийн гэсэн давуу болон сул тал онцлогтой учраас эмчдээ үзүүлж өөрийн онцлогт хамгийн их тохирох эмчилгээгээ  сонгох хэрэгтэй .

-Дүүргэлт эмчилгээ өөр өөрийн гэсэн давуу болон сул талтай гэж та хэллээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ нь хэсгийн мэдээ алдуулалтаар хийгддэг учраас харьцангуй эрсдэл хүндрэл өвдөлт багатай  мөн  хурдан хийгддэгээрээ  онцлоготой. Мэдээж хамгийн том давуу тал нь өөрийн өөх учраас ямар нэгэн харшил өгөхгүй сөрөг нөлөөгүй, шаардлагатай байгаа нүүрний бүх газраар хийгдэнэ. Мөн  юм хийлгээгүй юм шиг натурал сайхан харагддаг. Өөх учраас арьсанд тэжээл өгч маш гоё гялтганасан эрүүл харагдуулж, мэдрэмж нь хүртэл өөрийн мэт санагдана. Сул тал гэвэл хийлгэснээс хойш эхний 3 сар дотор өөхний маань 30-40% нь хайлаад үлдсэн 50-60% нь цусан хангамжаа авч таны өөх болон тогтож үлддэг.Тэр үлдсэн өөх маань таньд бага юм шиг санагдаж дахиад жоохон нэмүүлмээр байвал  дахиад нэг удаа  хийлгэж болно. Эхний үлдсэн 50-60% ийн өөх маань 70-80% болж нэмэгдэж үлддэг. Үлдсэн өөх нь та жингийн хэлбэлзэлд бага ордог бол насан туршынх чинь байх болно. Зарим хүний биеийн онцлогоос хамаарч таарахгүй тохиолдол  гарч болдог.             

-Ямар насны хүмүүс  хийлгэвэл илүү тохиромжтой вэ?

-Мэдээж насанд хүрсэн 20-60 насны хүмүүс хийлгэвэл илүү тохиромжтой. Залуу хүмүүс бол унжиж суларсан гэхээсээ илүү нүүрний хэлбэрээ засуулах зорилгоор хийлгэдэг. Харин  35-аас дээш насныхан бол өөхөн давхаргаа алдсан, арьс суларч унжсан,өнгөө алдсан, үрчлээ ихэссэн гэх мэт  олон шалтгаанаар хийлгэдэг.

-Нүүрэнд өөх суулгасны дараах үр дүнгийн талаар хуваалцаач ?

-Хүний нүүрний хэлбэр зөв болж 5-аас дээш насаар залуужсан харагдана. Өөх өөрөө амьдэс учраас нүүрний цусан хангамжийг сайжруулж өгснөөр арьс дахин чангарч, үрчлээ тэнийн хөгширөлт удаан явагддаг.                 

-Хийхэд өвдөлт байгаа юу?

-Өөх авахад хэсгийн мэдээ алдуулалттай хийдэг учраас өвдөлт байхгүй. Харин хийхэд зөвхөн тосоор мэдээ алдуулдаг учир бага зэргийн татаж чангааж байгаа эвгүй мэдрэмж төрнө. Хүн хүний мэдрэг байдал онцлогоос хамаарч хүмүүс өөр өөрөөр  мэдэрдэг.

-Барих гам дэглэм нь юу байх вэ ?

-Хийлгэсний дараа 5-7 хоног бага зэрэг хавдана, хүн хүний онцлогоос хамаарч хөхөрч болно.Гэхдээ хөхрөлт харьцангуй бага үүсдэг. Нүүр хэсгээрээ бариа, массаж болон янз бүрийн аппаратанд 3-6 сар орж болохгүй. Дасгал хөдөлгөөнийг мөн 3 сар хорино. Өөх авсан хэсгээрэй 14 хоног тасралтгүй даруулга зүүх хэрэгтэй.Хамгийн өөх ихтэй хэсэг болох хэвлий гуянаас өөхийг авдаг.

-Ямар хугацааны дараа хэдэн удаагийн  давтамжтай хийлгэж болдог вэ?

-Дахиж нэмүүлэх шаардлагатай, нэмүүлмээр байгаа бол 3 удаа хийлгэж болно.

Өөх шилжүүлэн суулгах дүүргэлт хийх эмчилгээний  талаар дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл өгсөн Queen's med aesthetic and plastic surgery clinic  эмнэлгийн эмч  Т.Отгонсувд эмчдээ баярлалаа. Таньд цаашдын ажилд нь амжилт хүсье.

 Баярлалаа,танай хамт олонд ч гэсэн цаашдын ажилд нь амжилт хүсье

ХАЯГ: 13-р хороолол Натурын баруун талд "Ub tower" оффисын 6 давхарт "Queen's med clinic luxury salon"

Захиалга авах утас: 80905848, 99645848, 88036881

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. UROLOGIST
Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу? Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM $ 780,000.00
2022/09/18 197.211.53.25
Zulaa
Tsagdaa deer hereg ni yavj bgaa emch
2022/09/15 192.82.68.223
  • Recent
  • Most Read
  • Most Comment