8o
Улаанбаатар хот
mobile menu

"Япон руу зорчих, вакцин хийлгэсэн иргэдээс PCR шинжилгээ шаардахгүй"

2022-08-30 11:30:00

Япон улс руу зорчихын тулд Монгол Улсын хилээр гарахаас өмнө бүрдүүлэн өгдөг байсан зарим бичиг баримтад өөрчлөлт орсон болохыг Япон Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

2022 оны есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн цар тахлын эсрэг дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна. Улмаар Япон Улсад хүчинтэйд тооцогдож буй вакцины гэрчилгээ (Япон Улсын засгийн газрын зөвшөөрсөн вакцины гурван удаагийн тунд хамрагдсан байх)-тэй бүх зорчигчдын тухайд хилээр гарахаас 72 цагийн өмнө шинэ төрлийн коронавирусийнн шинжилгээ (PCR-ын шинжилгээ)-г өгөх шаардлагагүй болжээ. 

Харин Япон Улсад хүчинтэйд тооцогдож буй вакцинд хамрагдаагүй зорчигчдын тухайд Монгол Улсын хилээр гарахаас 72 цагийн өмнө Ковидын шинжилгээ хийлгэх шаардлагатай болохыг анхаарууллаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment