8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнгөрсөн шөнө Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд -6 градус хүйтэрчээ

2022-08-26 10:22:32

Өнгөрсөн хоногт Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Бугант, Булганы Тэшиг, Дорнодын Матад, Баяндунд бороо хамгийн их оржээ.

Баруун аймгуудын нутгаар 1-8 градусаар дулаарч, бусад нутгаар 1-6 градусаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6...+1 градус, Алтайн өвөр говиор +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+17 градус, бусад нутгаар +2...+8 градус байв. Үүнээс Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд -6 градус хүрч хүйтэн хоножээ.

Улаанбаатар хотын төв хэсгээр өнгөрсөн шөнө +2 градус, Яармаг-Сонгино, Тэрэлж орчмоор -1...-3 градус хүйтэн хоносон байна.

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар бага зэрэг дулаарна хэмээн Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment