Дарханы замтай холбоотой үе, үеийн албан тушаалтнуудыг шалгаж, Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийж буй талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө ЗТХЯ-ны Автозамын газрын дарга Б.Оюундэлгэр, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд нарыг АТГ-аас саатуулсан байна. Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд нь “Ялгуулсан” ХХК-аас 200 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдож байсан билээ.