Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Дэвшилтэт Социал Демократ клуб, Туул голын сав газрын захиргаанаас хамтран "CLEAN UP-2" төслийн хүрээнд байгаль эх орноо хамгаалах, орчны бохирдолтой тэмцэх нөлөөллийн ажлыг эхлүүлсэн. Тус ажлын хүрээнд Туул голын сав газрын зарим хэсгийг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд иргэд сайн дураараа нэгдэж оролцсон байна.