8o
Улаанбаатар хот
mobile menu

Гачууртаас Шархадны автобусны буудал хүртэлх зам, гүүрний барилгын ажлыг эрчимжүүлэхээр болов

2022-08-22 09:54:08

Баянзүрх дүүргийн 9, 23, 28 дугаар хороо буюу Гачууртын авто замаас Шархадны автобусны буудлын эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто зам, Улиастайн гол дээгүүрх төмөр бетон гүүрний барилгын ажлын явцтай Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт хөгжлийн хорооны дарга Б.Сүхбаатар, төлөөлөгч Т.Батцогт нар танилцаж, шалгалаа.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний нэг болох уг замын ажлын явц удаашралтай байгааг төлөөлөгчид хэлж байв.

Одоогоор тус замын ажлын хүрээнд Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл 800 метр хэсэгт газар шорооны ажил гүйцэтгэн, хашлага суурилуулж, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийгээд байгаа юм. Ажил ийнхүү удаашралтай байгаа нь газар чөлөөлөлттэй холбоотой гэж гүйцэтгэгч компанийнхан хэлж байлаа.

Иргэдийн газар чөлөөлөх нөхөн төлбөрийн хөрөнгийг баталсан

зурагХарин Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт хөгжлийн хорооны дарга Б.Сүхбаатар “...Иргэдийн газар чөлөөлөх нөхөн төлбөрийн хөрөнгийг баталсан. Иргэдтэй гэрээгээ яаралтай хийж, замын ажлыг эрчимтэй урагшлуулах хэрэгтэй. Энэ бол Улаанбаатар хотын зүүн чиглэлийн авто замын ачааллыг үлэмж хуваалцах, гол зам болохоор төлөвлөгдсөн” гэлээ.

Тиймээс замын ажлын бүтээн байгуулалтыг саатуулаад буй асуудлуудыг яаралтай цэгцэлж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг ээлжит хуралдаанаас өмнө буюу энэ сарын 30-наас өмнө ирүүлэхийг Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн газар чөлөөлөлтийн хэлтсийн удирдлагуудад үүрэг болгов.

зураг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment