8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийн байршлыг тогтоох судалгааг 100,000 га орчим талбайд хийх шаардлагатай

2022-08-19 09:50:31

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байршил тогтоох судалгааны ажлыг эхлүүллээ.

Урьдчилсан мэдээллээр 100,000 га орчим талбайд байршил тогтоох судалгааг хийх шаардлагатай бөгөөд 26-28 орчим автомашин, үүний тав нь шатахуунтай автомашин байгаа гэсэн судалгаа байна.Судалгааны ажлын хүрээнд байршил тогтоох усны дроныг ажиллуулах туршилт хийх юм.

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааны хүрээнд  Японы  Байгаль орчны яам болон Жайка олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа билээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment