УИХ-ын гишүүн Х.Баттулга: -Миний амь насанд заналхийлэн халдахаар завдсан оролдлого боллоо
УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр Хууль зүйн сайд Х.Дорлигжавт хандаж, хүсэлт гаргажээ. Тэрбээр хүсэлтдээ "Санхүүгийн шалгалт хийх нэрийдлээр "Баянгол" зочид буудалд байрлах миний хувийн албан өрөөнд халдлаа.
Цагдаагийн тусгай хүчний 30 гаруй тусгай ажилтан бүрэн зэвсэглэн, хүч хэрэглэсэн тусгай ажиллагаа явууллаа. Цагдаагийн тусгай тасаг үйл ажиллагаа явуулах тусгай дүрэмтэй. Цаашлаад миний амь насанд заналхийлэн халдахаар завдсан оролдлого боллоо. Тиймээс Р.Чингисийг хуулийн дагуу шалгахыг хүсье.