Оросын армийн “СУ-24” онгоцыг Туркийн цэргийнхэн буудаж унагасан нь дэлхий дахин дуулиан тариадбайгаа билээ. Албаныхны мэдээнд онгоцны хоёр нисгэгч нь шүхрээр газардсан гэдгийг тодотгож байсан. Тэгвэл Сири дэх туркмен босогчдын мэдээлж буйгаар сөнөсөн “СУ-24” байлдааны онгоцны нисгэгчдийг шүхрээр бууж байхад нь нэгийг нь буудаж хөнөөсөн гэнэ. Амь үрэгдсэн байж магадгүй нэг нисгэгч нь Челябинскийн ойролцоох Шагол нисэх хүчний баазад алба хаадаг Сергей Румянцев гэгч болохыг тодруулсан байна.
Сири дэх туркмен босогчид Оросын нисгэгчийг хөнөөсөнөө бичлэгээр харууллаа
2015-11-25 10:44:00