8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН+МАХН "эвсэнэ", АН "задарна"

2016-04-13 08:06:00

МАН, МАХН-тай эвсэж сонгуульд оролцох асуудлыг судлах хоёр талын ажлын хэсэг байгуулагдаж, нэлээд хугацаа өнгөрлөө. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар ирэх сонгуулиар МАХН-тай ямар байдлаар эвсэж оролцох тухайгаа ярилцсан байна. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарын хэлснээр 60:40 гэсэн харьцаатайгаар эвсэж сонгуульд оролцох болзлыг МАН-д тавьсан байна. 60:40 гэсэн санал тавьсан ч эцсийн шийд өнөөдөр гарна.  МАН, МАХН хоёр эвсэх талаар ярилцаж байхад АН дотроосоо засгаа унагаах уу гэдэг асуудал сөхөгдөж ирлээ.

2015 оны сүүлээр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа, УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх А.Гансүх нарыг “бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” хэрэгт буруутган шалгаж эхэлсэн.

Энэ үеэс Женко Х.Баттулгын асуудал дэгдэж эхэлсэн. Энэ үйл явдал хурцдаж өнгөрсөн нэг дэх өдөр  нэлээд асуудал дэгдлээ. Үйл явдалыг хөөж үзэхэд, өнгөрсөн амралтын өдөр “АН Их тэнгэрт эвлэрлийн хурал хийлээ” гэх мэдээллүүд ч гарсан. Гэтэл үнэн хэрэгтээ эвлэрэл бус “дайн” нэгэнт эхэлсэнийг харуулж байна. АН-ынхан тус хурал дээр эвлэрсэн гэж ярьж байгаа боловч Н.Алтанхуяг гишүүн уурлаж хаалга саван гарсан тухай эх сурвалж хэлж байна. Мөн нэг дэх өдрийн  АН-ын бүлгийн хуралдаан мөн л ширүүхэн уур амьсгалтай болсон байна. Тодруулбал, Х.Баттулга "Хоёр хүнээ баривчлуулсанд их гомдолтой байна. Өнгөрсөн бямба гаригт асуудлаа ярьж шийдсэн гэж бодсон. Гэтэл дахиад хоёр хүнийг маань баривчилсан байна. Ийм эвлэрэл гэж байдаггүй юм. Хэрвээ асуудлаа шийдэхгүй бол МоАХ-ын хоёр сайдаа татан авч засгийг чинь унагаана. Засагтай чинь хариуцлага тооцно" гэж хэлсэн байна. Х.Баттулгын хувьд МоАХ-ын хоёр сайдаа татан авч засгийг чинь унагаана гэж хэлсэний дараагаар түүний Баянгол зочид буудлын оффист өдрийн 14.00 цагаас оройны 20.00 цаг хүртэл цагдаа нар хамгаалалт авч шалгалт хийж, баривчлах хорих асуудал хүртэл яригдлаа.

МСДН, МНН, МҮАН, МоАХ гэх мэт маш олон намууд хагаралдаж хуваагдсаар өдийд Ардчилсан нам гэж нэгхэн тогоонд багтсан. Өнгөрсөн жил УИХ-ын дарга З.Энхболд АН фракцгүй болсон гэж хэсэг шоудсан. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал эсрэгээрээ эргэж цаашид оршин тогтнох уу гэдэг асуудал яригдаж байна. Өчигдөр АН дотроосоо засгаа унагаана хэмээн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг монголын бүх хэвлэлээр нэг ярьлаа. “МоАХ үнэхээр засгаас дөрвөн сайдаа татах чиглэлтэй байгаа” гэдгийг онцолжээ. Тодруулбал, тэрээр “МоАХ-ны квоттой дөрвөн сайд байдаг. Энэ баривчилгаа, нэгжлэг бол цагдаагийн газраас хийж байгаа ажил. Тэгэхээр цагдаагийн газрын даргыг томилдог Ерөнхий сайд, цагдаагийн газрын хийж байгаа хууль бус ажиллагааг зогсоохгүй бол дөрвөн сайдаа татна гэсэн шаардлага тавьж байгаа” байгаа аж. АН, МАН хоёр нэгнээ шантаажилдаг байсан бол одоо бүр АН-ын гишүүд нэгнээ шантаажилж эхэллээ.

Энэ үйл явдлаас харахад ирэх сонгуулиар АН гарах битгий хэл задарч, гишүүд нь бие дааж нэр дэвших магадлалтай байна. Эхнээсээ УИХ-ын гишүүн Х.Баттулга бүлгийн хуралдаанаа орхин гарахын өмнө “Х.Баттулга миний бие нийгэмд үнэхээр муухай харагдаад АН-ын сонгуулийн амжилтанд сөргөөр нөлөөлөх гээд байгаа юм бол би гаръя, бие дааж нэр дэвшье. АН-ыг муухай харагдууллаа гэж хэлэгдэж байгаа бүх хүн бие дааж нэр дэвшье. Жишээ нь Баярцогт чи Сэлэнгэдээ бие даачих, би Баянхонгорт даая, тэгээд хоёулаа гараад ирнэ ш дээ” гэжээ. Тэрээр хэдэн хоногийн өмнө “Жудагт Монгол” хөдөлгөөний хурал жагсаалын үеэр Х.Баттулга АН-аас гарах болсоноо зарлах гэж байсан ч УИХ-ын дарга З.Энхболд утасдаж болиулсан тухай улс төрийн хүрээнийхэн сэм ярьж байна. АН-ын энэ хагарал бутрал мэдээж сайн үр дүн авчрахгүй. Сөрөг хүчин болох МАН,МАХН хоёр эвсэж хүчээ нэгдэх асуудлаа яригдаж байхад АН нэг хөнжилдөө багтахаа больлоо. Тун удахгүй буюу энэ сарын 16-ны өдөр АН-ын ҮЗХ хуралдана. Ерөнхийдөө энэ хурлаар АН нэгдэж ойлголцох уу, тарах уу гэдэг нь тодорхой болно. Үүнийг цаг хугацаа л харуулах үлдээд байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
demberel
AH zadarsan ni deer bhaa uls doroitoj bna. MAH MAXH 2 ewsene deeer
2016/04/18 103.17.108.42
АН бол лалруудын цуглуулга
АН бол нам биш луйварчдын бөөгнөрөл гэж тэртээ 90-ээд онд МОНЦАМЭ-гийн сэтгүүлч хэлж байсан. Үнэхээр үнэн хэлжээ. Гаднаасаа энэ бузар булайгаа нууж хэвлэл мэдээллээр иргэдийнхээ тархийг угаадаг байж. Одоо дүр эсгэсэн АН-ыг татан буулгавал зохино.
2016/04/13 103.17.108.42
БИ
Баттулгын компанийг шалгах тийм их хэцүү юмуу эсвэл болдоггүй юмуу Баттулга өөрөө хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын гишүүн байж өөрөө л шалгуулчих гүй дээ эсвэл гэмт хүн гилбэлзэнэ гээч болоод байгаа юмуу гэхдээ Ерөнхийлөгч Элбэгдоржийн шударга ёс тог
2016/04/13 103.17.108.42
Бичээч
Битгий баярлацгаа. Аль нь вэ гэдгийг цаг хугацаа харуулна.
2016/04/13 103.17.108.42
Бичээч
Битгий баярлацгаа. Аль нь вэ гэдгийг цаг хугацаа харуулна.
2016/04/13 103.17.108.42
Намуун
АН МАН -2 үзэлцдэг байснаа АН дотроо биенээ биенээ барьж идэхнээ, гэхдээ Баттулгыг арай дэндүүлж байна, Элбэгдорж цаана нь байгаа саяхан л Энхбаярыг яаж хэлмэгдүүллээ, сонгуулийн өмнөх нэгнээ агнах үзэгдэлүү, хүний эрхийг дэндүү зөрчиж байна даа. Монгол
2016/04/13 103.17.108.42
Gerelee.
4 sarin 11, 12 gedeg udur aimshigtai har udur bolj tuuhend temdeglegdej uldeh uym bna l daa. Odoogoos 4 jiliin umnu ene udur Enhbayar gyaig bas huliig ni gozolzyylaad bariad yavsan. Odoo Battylga gishuuniig bas shalgaj horih ni dee, manai yls chin erunhuu
2016/04/13 103.17.108.42
ок
Тийм шүү би энэ 2 нам эвсэхийг маш их дэмжиж байна.Эх орон ард түмэн чинь тулхтай тоготвортой төртэй байхыг хүсэж бн.АН задрах болтугай.Хуурамч баг зүүсэн хужаагийн эрлийзүүд эх орныг минь газартай нь ард түмэнтэй нь дээрэлхэж бн
2016/04/13 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment