8o
Улаанбаатар хот
mobile menu

Товчоогоор 32 тарвага, 2 хар үнэг, 41м3 мод тээвэрлэн нэвтрүүлэхийг завджээ

2022-08-12 12:57:53

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах багц хууль, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62, 223 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалын дагуу Авто тээврийн шалган нэвтрүүлэх 6 товчоо болон хяналтын цэгт 24 цагаар байнгын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

2022.07.01-2022.08.10-ны хооронд:

1. Түүхий нүүрс тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчил илрээгүй.

2. 16 удаагийн зөрчлөөр 32 ширхэг тарвага тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн тарвагыг ЗООНОЗ өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч тарваган тахлын шинжилгээнд хамруулан, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулж хохирол нөхөн төлбөрийг Байгаль орчин, уур амьcгалын санд төвлөрүүлсэн.

3. Холбогдох зөвшөөрөлгүй 4 ширхэг загас, 2 ширхэг хар үнэг, 41м3 мод тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллав.



АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл