8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ

2022-08-10 13:45:05

Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр  (2022.08.10) E-Mongolia платформоор нийслэлийн хэмжээнд албан ёсоор эхэллээ. 

Энэхүү цахим бүртгэл үнэ төлбөргүй явагдах бөгөөд E-Mongolia платформыг ашиглахад хүндрэлтэй иргэд өөрийн харьяа хорооны нийгмийн ажилтан, холбогдох хүмүүст хандахыг зөвлөж байна. 

Энэ оны зургадугаар сарын 1-ний өдрийн мэдээнээс харахад, нийслэлийн хэмжээнд 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, аав ээж, эмээ өвөөгийн гар дээр хүмүүжиж байгаа юм. Тэдний ихэнх нь хоёр настай хүүхдүүд байгаа ажээ.

Дашрамд өгүүлэхэд, цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор хэд хэдэн зүйлийг онцгой анхаарахыг холбогдох газраас анхааруулсан байна. 

Тодруулбал, хүүхдээ шинээр цэцэрлэгт оруулах гэж буй эцэг, эхчүүд хаягийн зөрчилгүй байх ёстой бөгөөд таны хүүхэд зөвхөн өөрийн харьяаллын цэцэрлэгт хамрагдах юм. 

Тиймээс эцэг, эхчүүдийг өөрийн хариуцсан хэсгийн ахлагчтайгаа холбогдон, бүртгэлээ баталгаажуулахыг сануулж байна. 

 

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment