Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах хорих 423 дугаар ангид 3 жилийн ял эдэлж байсан А.Мөнхбат, 2,8 жилийн хорих ял эдэлж байсан Г.Сумъяабазар нар өчигдөр /2022.08.08/ оргосон хэрэг гарчээ. Энэ талаар албаны эх сурвалжууд мэдээлж, эрэн хайж эхэлжээ.