8o
Улаанбаатар хот
mobile menu

400 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас хамгаалжээ

2022-08-09 09:09:31

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийт 20 удаагийн дуудлага бүртгэгдсний 13 нь гал түймрийн, долоо нь аврах ажиллагааны дуудлага байжээ. Дуудлагаар нийслэлийн Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн аюулаас 400 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 25 иргэнийг гарган, аюулгүй байдлыг хангасан байна. 

Он гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 1223, ой, хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 129 буюу нийт 1357 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлт гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл