Өчигдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Х" нэртэй хотхоны байрны найман давхрын цонхоор хүн унаж нас барлаа гэсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал БЗД-ийн оршин суугч 30 настай иргэн Б нь гэр бүлийн гадуур харилцаанаас болж найман давхрын цонхоор үсэрч амиа алдсан байна.
Одоогоор тус хэргийг дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагаа явагдаж байгаа юм байна.