Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 1-8-ны өдрүүдэд нийт 20 удаагийн дуудлага бүртгэгдсэний 13 нь гал түймрийн, долоо нь аврах ажиллагааны дуудлага байна.
Дуудлагаар нийслэлийн Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн аюулаас 400 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 25 иргэнийг гарган, аюулгүй байдлыг ханган ажиллав.
Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 1,223, ой, хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 129 буюу нийт 1,357 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25%-аар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.