8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-ын ЭСЯ: Хилийн хоригтой эсэхээ шалгуулах иргэд заавал өөрийн биеэр ирж хүсэлтээ өгнө

2022-08-07 09:53:07

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас хилийн хоригтой эсэхээ шалгуулах иргэд заавал өөрийн биеэр ирж хүсэлтээ өгнө хэмээн мэдээллээ.

Тодруулбал өмнө нь БНСУ-д оршин сууж байсан болон гадаад паспорт дээр 68-(I) дардастай гэх мэт бусад шалтгаанаар хилийн хоригтой эсэхээ шалгуулах бол хүчинтэй гадаад паспортын хуулбараа өөрөө авч очиж, хүсэлт гаргах юм байна.

Хүсэлт гаргасан тохиолдолд хариу нь дараа өдрийн үдээс хойш гарах бөгөөд өөрийн биеэр очиж авна.

ЭСЯ-наас утсаар асуусан тохиолдолд шалгаж өгөх боломжгүй гэв.

Хилийн хоригтой эсэхээ шалгуулах хүсэлтийг Даваа-Баасан гарагт 09:00-11:00 цагийн хооронд хүлээн авах бол хариуг эдгээр ажлын өдрүүдэд 14:00-17:00 цагийн хооронд очиж авах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл