8o
Улаанбаатар хот
mobile menu

Нүхэн гарц хийхтэй холбоотойгоор энэ сарын 22-н хүртэл Яармагийн замын хөдөлгөөнийг өөрчилнө

2022-08-01 12:21:05

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулахаар болсон.

Энэ хүрээнд авто замыг сэтэлж, бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай тул “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар өөрчилж байна. Тодруулбал,

  • Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн,
  • Наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөний зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулах юм гэж Нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газраас мэдээлж байв.

зураг

 

зураг

 

 

Үүнтэй холбоотойгоор хотын баруун урд хэсгийн авто замын ачаалал нэмэгдэж, хөдөлгөөн ихээхэн удааширч байна. Иймд иргэд жолооч та бүхэн дээрх хугацаанд замын тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

зураг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл