Булган аймаг, Тэшиг сумын Хужирт багийн Шинэ нисэхийн гудамж /аймгийн төвөөс баруун хойд зүгт 245 км, сумын төвд/-д байшин шатаж байна гэсэн мэдээллийг энэ сарын 28-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн онцгой байдлын алба хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан 100 хүн, 20 автомашинтай иргэн З-ын 9х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг нэг цаг 40 минут ажиллаж 12:45 цагт гал түймрийг бүрэн унтраасан байна. Гэвч харамсалтай нь гал түймэрт 1-5 насны гурван хүүхэд өртөж нас баржээ.
Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид, Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч тус өдрийн 19:10 цагт очиж гал түймэр гарсан газарт үзлэг шалгалтыг зохион байгуулж ажиллаж байгаа талаар мэдээллээ.