Ард түмний итгэл хүлээлгэсэн Авилгатай тэмцэх газар ганхаж эхэллээ. Учир нь АТГ-ын тэргүүн комиссар Н.Ганболд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөдлөөр хандлаа. Тэрээр АТГ-ын гурав дахь дарга бөгөөд ажлаас гарах өргөдөлдөө “Миний бие 2011 оны 11 дүгээр сарын 17 нд УИХ-ын тогтоолоор АТГ даргаар томилогдсон. Харин одоо өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн байна. Ингэснээр АТГ-ын дараагийн даргыг хэн болохыг ерөнхийлөгч шийдэх юм. Учир нь хуульд 45-аас дээш насны хуулийн зохих мэдлэгтэй хүнийг ерөнхийлөгч санал болгон нэр дэвшүүлж УИХ томилно.
АТГ-ын дарга Н.Ганболд ерөнхийлөгчид өргөдлөө өглөө
2016-04-12 16:20:00