8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаадын үл мэдэх дугаараас ирж буй дуудлагыг авч, буцааж залгавал утсан дахь мэдээллээ алдах эрсдэлтэйг анхаарууллаа

2022-07-28 11:00:00

Монгол Улсад гадаад улсын үүрэн телефоны компаниудаар дамжуулан иргэдийн гар утсанд +881 дугаараар эхэлсэн 12 орон бүхий дуудлагууд ихэвчлэн шөнийн цагаар иргэдийн гар утсанд дуудлага хэлбэрээр ирж 10-20 секунд уг дуудлага ирээд тасрах ба эргэж уг дугаарт дуудлага хийвэл гар утсанд өндөр төлбөр бодогдож мөн утсан дахь мэдээллээ алдах эрсдэлтэйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Уг аргын олон улсын хэллэг нь “Wangiri” болон “One Ring Scam” залилан гэж нэрлэдэг.

Мөн манай улсад +88 бүсийн кодтой дугаараас дуудлагууд ирж байгаа бөгөөд уг код нь Энэтхэг улс, Бангладешид бүртгэлтэй код байна. Өөрөөр хэлбэл, уг улсаас манай улс руу халдлага үйлдэж байж болзошгүй байна. Тус цахим гэмт хэргийг ихэвчлэн буурай хөгжилтэй орныг сонгон үйлддэг.

Цаашид Монгол Улсад +232 Сьерра Леон, +242 Багамын арал, +246 Барбадос, +284 Британий Виржийн арал, +268 Антигуа Барбуда,+345 Кайманы арал,+441 Бермуд, +473 Гренада, Карриаку, Мартиник гэх дугаарын бүсийн кодтой улсуудаас “Wangiri” дуудлага ирэх магадлалтай байна.

Иймд иргэд сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл