8o
Улаанбаатар хот
mobile menu

Нохой, муур догшин, ширүүн авиртай болбол мал эмнэлэгт яаралтай хандаарай

2022-07-28 10:30:00

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс нохой тэжээдэг иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.

Иргэн:

  • Нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлжүүлэн, гэрчилгээжүүлэх,
  • Галзуу өвчний эсрэг вакцинд хамруулах,
  • Нохойг салхилуулахдаа заавал хошуувч, хүзүүвчтэй байлгах,
  • Хашаа, хороог зай завсаргүй бүрэн, бүтэн байлгах,
  • Эзэнтэй нохойн уяаг шөнө сулласан тохиолдолд хүний хөдөлгөөн эхлэхээс өмнө уяж хэвших,
  • Хүн урсан нохойг 10 хоног хүртэл уяж, тусгаарлан мал эмнэлгийн хяналтад байлгах,
  • Хэрэв нохой, муурын зан өөрчлөгдөж, догшин ширүүн авиртай болбол яаралтай мал эмнэлгийн байгууллагад хандах үүрэгтэй.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл