8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ, Монгол Улсын цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжинэ

2022-07-26 10:48:34

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунтай албан уулзалт хийлээ. Уулзалтаар хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Элчин сайд Ли Ё Хуны зүгээс хоёр орны Цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл