8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүхбаатар дүүрэгт энэ намар цэцэрлэгт хамрагдалтыг 100 хувьд хүргэнэ

2022-07-25 12:30:00

Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн насны 12243 хүүхэдтэйгээс 11297 хүүхдийг энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамруулах тооцоолол гаргаад байна. Ингээд тооцоход 946 хүүхэд гэртээ үлдэхээр байгаа аж. Иймд ажлын хэсэг тус дүүрэгт ажиллаж хуучнаар барилгачдын сувилал болох 18 өрөө бүхий 1500м2 объектыг бүхлээр нь түрээсэлж цэцэрлэгийн зориулалтад нийцүүлэн тохижуулахаар боллоо. Ингэснээр Хангай хотхон орчмын айл өрхүүдийн хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болж байна. Сүхбаатар дүүргийн холбогдох удирдлагууд 9 дүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгт хамрагдалт 100 хувьд хүрнэ гэж урьдчилсан байдлаар тооцож байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл