8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэмт хэргийн улмаас учирсан 1.2 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

2022-07-22 09:56:41

Авлигатай Тэмцэх Газарт 2022 оны эхний хагас жилд шалгагдсан гэмт хэргийн улмаас 2,061,324,104,812 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,235,701,691,027 төгрөгийн хохирлыг буюу 60 хувийг нөхөн төлүүлжээ.

Мөн үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 382.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

Хахуулийн 4,037,934,407 төгрөгийг хураан авч, улсын орлого болгосон.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.1 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 13.9 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл