Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Хоме плаза төвийн хойд талын буцаж эргэх замын хэсгийг өнөөдрөөс эхлэн түр хугацаанд хаана. Олимпын гүүрний бүтээн байгуулалттай холбогдуулан замыг шинэчилж, асфальтан хучилт тавихаар болжээ. Тус замыг өнөөдөр буюу долоодугаар сарын 20-ны 23:00 цагаас 2022 оны наймдугаар сарын 20-ны 06:00 цагийн хооронд хаах аж. Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Хан-Уул дүүрэг дэх Хоме плаза төвийн хойд талын буцаж эргэх замын хэсгийг хаана
2022-07-21 12:30:00