Бага насны хүүхэд орон сууцны гурван давхрын цонхноос унах гэж байсан дуудлага Нийслэлийн онцгой байдлын байгууллагад өчигдөр бүртгэгдсэн байна.
Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход гэртээ ганцаараа цоожлогдон үлдсэн 6 настай эрэгтэй хүүхэд гурван давхрын цонхны тавцангаас зүүгдсэн байсныг хоёр иргэнтэй хамтран аюулгүй байдлыг хангаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Иймд бага насны хүүхдийг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг нь хангах, хараа хяналтаа сайжруулахыг онцгойлон сэрэмжлүүлж байна.