8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд 172 нэгж талбар чөлөөлөх шаардлагатайгаас 51 газрыг бүрэн чөлөөлжээ

2022-07-07 10:06:41

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явууллаа.

Хурлаар Барилгын салбарт мөрдөж буй стандарт норм дүрмийг шинэчлэх, хэрэгжилтийг сайжруулах тухай хэлэлцсэн бөгөөд энэ үеэр газрыг нөхөх олговортойгоор чөлөөлөхөд гарч буй хүндрэлтэй асуудлыг танилцуулав.

Нийслэлийн хэмжээнд бүтээн байгуулалт өрнөхтэй зэрэгцэн газар чөлөөлөлтийн асуудал хөндөгддөг. 2022 оны бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөх ажил нийслэлийн хэмжээнд ид өрнөж байна.

Нийслэлд баригдаж буй авто замын байгууламжийн 34 ажлын нөлөөлөлд 443 нэгж талбар, сургууль цэцэрлэгийн барилгын 14 ажлын нөлөөлөлд 119 нэгж талбар, эмнэлэг, хорооны цогцолборын барилга байгууламжийн ажлын нөлөөлөлд өртсөн тав, нийтдээ 172 нэгж талбарыг чөлөөлөх юм байна. Эдгээрээс 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгдээд байгаа юм.

Иргэн, аж ахуйн нэгжийн ашиглах, эзэмших эрх бүхий газруудыг чөлөөлөхдөө тодорхой үнэ хөлс олгодог. Гэтэл энэхүү үнэлгээ нь зах зээлийн үнээс эрс ялгаатай төдийгүй эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ ч адилгүй байдаг аж. Мөн тухайн газартаа олон жил суурьшсан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй иргэд цөөн боловч байсаар байна. Үүнээс үүдэн газар чөлөөлөлтөд багагүй бэрхшээл үүсдэг гэдгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment