8o
Улаанбаатар хот
mobile menu

22 настай хоёр иргэн бага насны гурван хүүхдийн хамт Буйр нуурт хийлдэг завьтай алга болсныг 10 цагийн дараа эсэн мэнд олжээ

2022-07-05 10:30:20

Цагдаагийн байгууллагад буюу долдугаар сарын 4-ний өдрийн 19:47 цагт Дорнод аймгийн Халх гол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ”Буйр нуурт хийлдэг завьтай хоёр том хүн, гурван хүүхэд алга болсон” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 22 настай, эрэгтэй, 22 настай, эмэгтэй, 2  болон 4 настай эрэгтэй, 3 настай, эмэгтэй нарын таван хүн тус нуурын усанд хийлдэг завьтай явж байгаад алга болсон байна.

Дээрх иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг Сум дундын цагдаагийн тасгаас Хилийн цэргийн .... дугаар анги, 2 дугаар застав, сумын Гал унтраах 62 дугаар ангийн алба хаагчидтай хамтран зохион байгуулж өнөөдөр 05:15 цагт Монгол Улсын усан хилийн ойролцоо дөрвөн километр орчимд Монгол Улсын нутаг дэвсгэрт эсэн мэнд хөвж байсныг олсон байна.

Иймд иргэд гол, нуур, цөөрмийн орчимд аялж зугаалах, усанд сэлэхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, завиар зорчихдоо аврах хантаазыг заавал хэрэглэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл