8o
Улаанбаатар хот
mobile menu

Алба хаагчид сургалтад хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа

2022-06-30 15:27:09

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-н Элчин сайдын яамны Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран Эмнэлгийн анхны тусламжийн ахисан шатны сургалтыг Хөвсгөл аймагт зохион байгуулж, алба хаагчид өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.

Тус сургалтаар хээрийн нөхцөлд нэрвэгдэгчийн нүүлгэн шилжүүлэх, усанд осолдсон нэрвэгдэгчид анхны тусламжийг цаг алдалгүй богино хугацаанд хүргэх, завь осолдсон үед бэртэж, гэмтсэн иргэдэд тусламж үзүүлэх дадлагыг хийж гүйцэтгэн мэдлэг, чадвар, туршлагаа бататгасан юм.

Сургалтад аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 27, 46, 69, 73, 76 дугаар ангийн алба хаагчид хамрагдлаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment