Зөвшөөрөлгүй гарааш буулгаж, нийтийн эзэмшил талбайг чөлөөлөх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 14, 15, 16 дугаар хороог дамнасан 478 гарааш, чингэлгийг буулгаж, чөлөөлсөн талбайд тохижилт хийхэд бэлэн болжээ.
Уг талбайд ногоон байгууламж, авто зогсоол, 3х3 сагсан бөмбөгийн талбай, тоглоомын талбай, ариун цэврийн байгууламж, чийрэгжүүлэлтийн талбай зэргийг барьж, иж бүрэн тохижуулахаар төлөвлөсөн байна.
Тохижилтын ажил долдугаар сарын 1-нд эхэлнэ гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.