8o
Улаанбаатар хот
mobile menu

МУИС-ийн уулзвараас "Хүнсний 4" хүртэлх замын асфальтан хучилтыг дуусгаж, явган хүний замыг засаж байна

2022-06-24 09:00:00

Сүхбаатар дүүргийн Их сургуулийн гудамжны авто замын засвар, шинэчлэлийн хүрээнд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэлх авто замд цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх ажлыг гүйцэтгэж дуусжээ.

Одоогоор явган хүний зам засах ажил үргэлжилж байгаа талаар Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Их сургуулийн гудамжны тус авто замд 2007 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул энэ онд авто зам, явган замыг бүрэн засаж, шинэчилж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл