Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдаан зарлаад байсан ч хойшлуулжээ. Хуралдаанаар өнгөрсөн бямба гарагт их тэнгэрийн аманд хуралдсан хуралдааныхаа асуудлыг үргэлжлүүлэх байсан юм. Мөн өчигдөр Баянгол зочид буудал болсон асуудлаар хэлэлцэх байсан ч энэ асуудал тодорхойгүй шалтгаанаар хойшилсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Өнгөрсөн амралтын өдөр болсон хуралдаанаараа АН эвлэрэлцэж учир зүйгээ олсон гэж мэдэгдэж байсан ч энэ мэдээлэл худал байсныг өчигдрийн үйл явдал харууллаа. АН-ын доторх хагарал улам хурцдаж байна.
АН-ын доторх хагарал улам хурцадлаа
2016-04-12 11:17:00