8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол хүүхдүүд алдарт сансрын нисгэгчидтэй уулзав

2022-06-23 10:00:00

Домогт сансрын нисгэгч Владимир Жанибеков, Виктор Савиных, Ж.Гүррагчаа нар өчигдөр Улаанбаатар дахь Русский домд ирж хүүхдүүдийн сонирхсон асуултад хариуллаа.

Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар “Сансрын нисгэгчдээс асуу” уралдааныг санаачлан явуулж шилдэг сурагчдыг сансрын нисгэгчидтэй уулзуулан “Бидний сансар- Сансрын нисгэгчдээс асуух 100 асуулт”  телевизийн нэвтрүүлгийн бичлэгийг хийсэн юм.

Энэхүү төслийг Улаанбаатар хот дахь Русский дом, UBS телевиз хамтран Орос-Монголын найрамдлын нийгэмлэгийн дэмжлэгтэй санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд ерөнхий боловсролын 71,84,23,102,58,72 дугаар сургууль /В.Жанибековын нэрэмжит/, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны харьяа сургууль, Плехановын нэрэмжит сургууль гээд нийт 60 гаруй сурагч анх удаа өөрсдийгөө сэтгүүлчээр төсөөлөн асуултаа асууж, алдартай зочидтой ярилцлага хийв.

Сансрын нисгэгчид, “Хүүхдийн асуултад хариулах нь томчуудтай ярилцахаас үргэлж хэцүү байдаг. Хүүхдүүд тааварлашгүй байдаг ч бид аль болох үнэнчээр хариулахыг хичээнэ" гэсэн юм. Хүүхдүүд сансрын нисгэгчдээс эх дэлхийдээ эргэн ирэхэд хүндрэлтэй байсан уу, сансарт хог хаягдал их байдаг уу, сансрын уудмаас аль улс хамгийн үзэсгэлэнтэй харагддаг талаар асуув. Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа, "Мэдээж-Монгол Улс! Ер нь сансрын нисгэгч бүр эх орноо харахыг хичээдэг, өөрийн эх нутгаа хамгийн сайхан нь гэж хардаг" хэмээн хариулав.

Зураг авалтын явцад сансрын нисгэгч бүрт нэг эд зүйл өгч үүнтэй холбоотой түүхээ ярьж өгөхийг нэвтрүүлгийн багийнхан хүслээ. Нэвтрүүлгийн зочин В.Жанибековт уран зургийн самбар, В.Савиныхт төмөр замчны том түлхүүр, Ж.Гүррагчаа баатарт 10 төгрөг яагаад өгснийг тун удахгүй UBS болон Өлзий телевизээр үзэх боломжтой. 

ЗХУ-ын нисгэгч, сансрын нисгэгч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар, БНМАУ-ын баатар, нисэх хүчний хошууч генерал В.Жанибеков:

Түүний сансарт хийсэн нислэгийн нийт хугацаа нь 145 хоног 15 цаг 58 минут 35 секунд. Сансарт 2 удаа гарсан нийт хугацаа нь 8 цаг 34 минут. Тэрбээр ЗХУ-ын хамгийн туршлагатай сансрын нисгэгч бөгөөд хөлөг онгоцны командлагчаар хамгийн олон буюу таван удаа ниссэн. Энэ бол дэлхийн дээд амжилт юм.

Сансрын нисгэгч, техникийн шинжлэх ухааны доктор, профессор, ЗХУ-ын хоёр удаагийн баатар, БНМАУ-ын баатар В.Савины:

Тэрбээр 38 настайдаа сансрын нисгэгч болсон. "Салют-6", "Салют-7", "Мир" тойрог замын станцууд дээр гурван удаа сансрын нислэгт оролцсон. Түүний сансрын нисэгчийн нийт нислэгийн хугацаа 252 хоног 17 цаг 37 минут 50 секунд. Түүнийг ихэвчлэн сөнөсөн станцын баатар гэж нэрлэдэг - тэд Владимир Жанибековтой хамт "Салют-7" станц руу аврах экспедиц явуулсан бөгөөд гэнэт хяналтгүй болсон. Виктор Савиных бол ЗХУ-ын 50 дахь, дэлхийн 100 дахь сансрын нисгэгч юм.

БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, дэлхийн 101 дэх сансрын нисгэгч Ж.Гүррагчаа:

Тэрбээр "Союз-39" сансрын хөлөг болон "Салют-6", "Союз Т-4", "Союз-39" тойрог замын станцуудын сансрын нисгэгч-судлаач, БНМАУ-ын анхны бөгөөд цорын ганц сансрын нисгэгч. Өнөр өтгөн Монгол малчин айлын хүү. 1977 онд Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн инженерийн академийг 1978 онд тэрээр Интеркосмос хөтөлбөрийн дагуу олон улсын нислэг хийхээр сансрын нисгэгчдийн багт элссэн. 1981 оны 3-р сарын 22-нд экипажийн дарга В.Жанибековын хамт сансарт ниссэн. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment