8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага насны хүүхдэд программ хангамж, робот зэрэг мэдээлэл технологийн боловсрол олгох төслийн талаар санал солилцов

2022-06-23 07:07:21

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, KDDI сангийн олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Kazunori Fujita, ахлах зөвлөх Yosuke Uchiyama, зөвлөх менежер Ноён Toshizkazu Yurugi болон Далайн кабель болон харилцаа холбоо компанийн ахлах менежер Ноён Hiroki Yanagisawa нартай уулзаж, одоо хэрэгжүүлж буй төсөл болон цаашид хэрэгжүүлэх “Программ хангамж, робот гэх мэт мэдээлэл технологийн боловсролыг бага насны хүүхдэд олгох” төслийн талаар санал солилцлоо.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллага (APT)-ийн дэмжлэгээр мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологийг дэмжих, мэдээллийн технологийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах, шинэ шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор “Монгол Улсын хөдөө орон нутагт шинэ технологийн шилэн кабелыг элсэрхэг хөрс, хүйтэн бүсэд суурилуулан турших, хэрэглэгчдэд интернэт сүлжээ хүргэх”, “Алслагдсан бүс нутагт FM радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах” төслүүдийг Япон улсын KDDI сантай хамтран хэрэгжүүлж байгаа.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр тоног төхөөрөмж суурилуулсан алслагдсан бүс нутгийн иргэдийг гамшгийн үеийн мэдээ, мэдээллээр түргэн шуурхай хангах боломж бүрдэнэ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл