Номинреалтор ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилгын кран унаж хүн нас барсан хэрэг гарлаа.Тодруулбал, Хүннү 2222-ийн хажууд буюу Хан-Уул дүүрэг дэх 18-р хороонд баригдаж буй барилгын сунадаг автокран кран унажээ. Цагдаагийн байгууллагаас уг ослын дуудлагыг 12.52 цагт хүлээн авсан байна. Ослын улмаас 2 хүн даруулж нас барсан байна.
Бидэнд ирсэн мэдээллээр Тус барилга дээр ажиллаж байсан “Х” /эр,36н/, “Б” /эр, 20н/ нар нас барсан бөгөөд ХУД-ийн ЦХ-1 шалгалтын ажиллагааг явуулж байна.