8o
Улаанбаатар хот
mobile menu

ШӨХТГ: Ломбардууд зээлийн хүүгээ 3.5-10 хувиар тогтоож хэрэглэгчдийг хохироож байна

2022-06-24 15:00:00

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Төв аймаг дахь улсын байцаагч барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид /ломбард/-ийн үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийв.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно” гэж заасан байдаг.

Гэтэл тус аймагт үйл ажиллагаа явуулж буй долоон ломбардын зээлийн гэрээний сарын хүү 6-7 хувь, алдангийн хэмжээ өдрийн 0.3-0.5 хувь байсан тул хугацаатай үүрэг өгч  хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэл өгсөн байна.

Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг есөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид /ломбард/-ийн зээлийн хүү 3.5-10 хувь буюу хууль зөрчиж гэрээ байгуулах замаар хэрэглэгчийн эрхийг хохироож байгаа нь шалгалтаар илэрчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Ломбардууд үнэн луйвар хийдэг шүү. ХҮНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ГЭЖ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХШНЛЭГ БАЙ .ХҮНИЙ ҮНЭТ ЭДЛЭЛИЙГ ЯАЖ БОХИР АРГААР ДЭЭРЭМДЭХҮҮ ГЭЭД СУУЖ БАЙГАА БИЗДЭЭ ОЛРН ЮМ БҮҮ ХУЦ. АЛДАНГАА ХУДЛАА ТООЦДОГ
2022/06/26 150.129.143.47
зочин
ШӨХГ юу хийж байна.Нэг л их гое нэр зүүсэн газар шал худлаа татвар төлөөгчийн мөнгийг кармалсан газар???
2022/06/25 49.0.178.199
Бүх юмыг албадах хэцүү
Хэрэглэгчдийг нь хэн ч албадаагүй. Өөрсдөө л зээл авч байгаа. Хүү бол зах зээлийн жамаараа, эрэлт хэрэгцээний үндсэн дээр тогтоогддог
2022/06/25 59.153.113.43
  • Recent
  • Most Read
  • Most Comment