Энэ жил Монголчуудад сонголтоо хийх чухал жил тохиож байгаа. Тэгвэл ирэх 06 сар болох сонгуулийн угтал ажлууд эхэлж байна. Тодруулбал өнөөдөр болох Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм. Мөн тус хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн шагналын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэнэ.
Өнөөдөр СЕХ-ны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
2016-04-12 10:20:00