Залилангаар хохирох иргэдийн тоо оны эцсээр 11 мянгаас давах магадлалтай байгааг Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ.
7-12 сард залилангийн гэмт хэрэг огцом өсдөг бөгөөд 2022 он гарсаар эхний зургаан сарын байдлаар 7189 хүн залилангийн гэмт хэргийн хохирогч болжээ.
Энэ оны эхний 5 сарын байдлаар залилах гэмт хэргийн цахим орчинд үйлдэгдсэн 3618 буюу 65.5 хувь, үүнээс хандив тусламж авахаар цахим орчинд хандсан иргэдийн фейсбүүк хаягийг ашиглан хуурамч данс нээж залилсан 754 буюу 20.8 хувийг эзэлж байна.