8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт өнөөдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

2022-06-19 11:21:01

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын энэ оны нөхөн болон дахин сонгууль өнөөдөр  07:00-20:00 цагийн хооронд болно.

Нийслэлд Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт нөхөн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулахтай холбогдуулан Ням гарагт тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон тус дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн захирамжийн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах чиглэлийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өгсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл