8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван байршлын авто замд хучилт хийх тул хөдөлгөөн хязгаарлана

2022-06-17 10:23:09

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийнэ. Энэ хүрээнд

  • Их сургуулийн гудамж /МУИС-ийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүр хүртэл/
  • Н.Содномын гудамж /МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд талын замаас Авто плазагийн уулзвар хүртэл/
  • Ж.Батмөнхийн гудамж /Дашчойлин хийдийн урд талын замаас 11-р хорооллын уулзвар хүртэл/ гэсэн гурван байршилд авто замын хучилт хийх гэж буй юм.

Үүнтэй холбогдуулан тус авто замуудын зорчих хэсгийг өнөөдөр буюу зургадугаар сарын 17-ны 23:00 цагаас 20-ны 06:00 цаг хооронд хааж, цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.

Их сургуулийн гудамжны авто замд 2007 онд, Н.Содномын болон Ж.Батмөнхийн гудамжны авто замд 2010 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул энэ онд авто зам, явган замыг бүрэн засаж, шинэчлэх юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл